Химийн бодис, лабораторийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэх чиглэлээр 1996 онд үүсгэн байгуулагдсан Цэцүүх Tрейд компани нь Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн бөгөөд улс орны хөгжлийг шинэ шатанд хүргэдэг дэд бүтцийн чухал салбарууд болох уул уурхай, хүнд, хөнгөн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсролын салбар, хувийн байгууллагуудад шаардлагатай химийн бодис, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн ханган нийлүүлэлтийг хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй стандартын дагуу гүйцэтгэсээр ирсэн салбартаа түүчээлэгч компани билээ.
Бизнесийн цар хүрээ тэлж, үйл ажиллагаа өргөжихийн хэрээр нийгэм, улс орныхоо өмнө хүлээх бидний үүрэг, хариуцлага улам бүр өндөрсөж, дэлхийн стандарт, дэвшилтэт техник, технологийг харилцагчдынхаа сонголтод нийцүүлэн нэвтрүүлж ажиллаж байна.
Хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг бүрэн дүүрэн хангах эрхэм зорилгын хүрээнд бид олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO9001, ISO14001, ISO45001 стандартуудыг цогцоор нь нэвтрүүлэн, амжилттай хэрэгжүүлж ажиллаж ирсэн.
Билгүүн Намжил
Захирал
ХИМИЙН БОДИСЫГ ЗАХИАЛАХААС ЭХЛЭЭД ОЛОН УЛС, ДОТООДЫН ТЭЭВЭРЛЭЛТ, АЧИХ, ХҮРГЭХ, ХАДГАЛАХ, БОРЛУУЛАЛТЫН ДАРААХ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ
ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ
Дахин боловсруулагдаагүй, аюултай хог хаягдлын байгаль орчинд үзүүлэх хор нөлөө улам өссөөр байна.Та бүхэнд химийн гаралтай, аюултай хог хаягдлыг дахин боловсруулдаг эко үйлдвэр Tsetsuuh Trade-ийг танилцуулж байна.“Цэцүүх ХХК” нь жилд нэг тонн гаруй аюултай хог хаягдлыг д...
Дэлхийн чанарын өдрийг тохиолдуулан жил бүрийн 11 дүгээр сарын хоёр дахь долоо хоногт Үндэсний чанарын чуулган зохион байгуулж, Үндэсний чанарын шагнал гардуулдаг уламлжалын дагуу “Үндэсний чанарын чуулган-2021” үйл ажиллагааг Монгол Улсын Шадар сайдын ивээл дор “...
Манай компани БОАЖЯ-аас байгаль орчинд ээлтэй техник технологи, инновацийн шийдэл, бараа бүтээгдэхүүнийг сурталчлан шинжлэх ухааны ололт амжилтыг бизнест нэвтрүүлэх ажлыг дэмжих үүднээс 8 дахь удаагаа зохион байгуулагдсан “Ногоон технологи - 2020" өдөрлөг, үзэсгэлэнд а...