- “Цэцүүх Трейд” ХХК 1600 гаруй нэр төрлийн химийн бүтээгдэхүүний өргөн сонголттойгоор уул уурхай, барилга, үйлдвэрлэл, лаборатори болон ургамал хамгаалал зэрэг бүх салбарын хэрэгцээнд нийцэх шийдлийг санал болгож байна. Бидний нийлүүлж буй бүтээгдэхүүнд:
Ус цэвэршүүлэх бодис
Баяжуулах технологийн химийн урвалж бодис (Цуглуулагч, хөөсрүүлэгч, дарагч урвалж)
Тоос дарах урвалж бодис
Үйлдвэрлэлийн зориулалттай урвалж
Ургамал хамгааллын бодис (Гербицид, пестицид)
Уул уурхайн тэсрэх бодис, тэсэлгээний материал болон уусмал
Шинжилгээний стандарт уусмал
Химийн цэвэр бодисууд (AR, EP, CP, GR)
Химийн аюултай бодистой харьцаж ажиллахад хөдөлмөр хамгааллын хамгийн өндөр түвшний бэлэн байдал шаардлагатай байдаг. Бид уул уурхай, үйлдвэрлэл болон лабораторийн нөхцөлд ажиллагсдыг химийн бодисын аюул, эрсдэлээс бүрэн хамгаалах зориулалттай хувийн хамгаалах хэрэгсэл болон хөдөлмөр хамгааллын тусгай хувцсаар тогтмол, найдвартай ханган нийлүүлж байна.
"Цэцүүх Трейд" ХХК осол гэмтэл, эрүүл мэндэд учрах эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгах олон улсын аюулгүй байдлын стандартад нийцсэн дараах бүтээгдэхүүнүүдийг санал болгож байна. Үүнд:
Химийн бодист тэсвэртэй хамгаалах хувцас: Хүчил, шүлт болон хорт бодист тэсвэртэй тусгай зориулалтын өмсгөл, хормогч
Амьсгалын замын хамгаалах хэрэгсэл: Бүтэн нүүрний хийн баг, хагас хошуувчтай амьсгалын баг, химийн тусгай шүүлтүүр бүхий амьсгалуур, амь хамгаалах хэрэгсэл
Гар болон хөл хамгаалах хэрэгсэл: Химийн бодист тэсвэртэй нитрил болон неопрен бээлий, тусгай зориулалтын аюулгүйн гутал
Нүд, нүүр хамгаалах хэрэгсэл: Цантдаггүй хамгаалалтын нүдний шил, химийн бодис үсрэхээс хамгаалсан нүүрний хаалт
Осол, алдагдлын үеийн хэрэгсэл болон тусгаарлагч: Асгаралт тосогч, IBC савны хамгаалалтын тосгуур, химийн бодисын асгаралтын иж бүрдэл, нүд угаах төхөөрөмж, нүд угаагч тусгай зөвшөөрлийн шингэн, анхны тусламжийн хайрцаг
Дэлхийд танигдсан шилдэг брэндүүдийн албан ёсны төлөөлөгч болон дистрибьютер "Цэцүүх Трейд"ХХК нь орчин үеийн лабораторийн бүхий л хэрэгцээ шаардлагыг бүрэн хангах 600 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг зах зээлд нийлүүлж байна. Бидний санал болгож буй бүтээгдэхүүний жагсаалтад өдөр тутмын энгийн хэрэглэгдэхүүнээс эхлээд нарийвчилсан судалгаа, шинжилгээний зориулалттай хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт багаж, төхөөрөмжүүд багтдаг.
Салбартаа анхдагч гэдгээрээ бахархан, бид "Цэцүүх" оффис, үйлчилгээний төвдөө Монгол улсын хамгийн анхны лабораторийн тоног төхөөрөмжийн төрөлжсөн худалдааны төв болон засвар, үйлчилгээний төвөөрөө дамжуулан борлуулалтын дараах засвар үйлчилгээг үзүүлдэг. Ингэснээр бид харилцагчдадаа чанартай лабораторийн бүтээгдэхүүнийг шууд үзэж сонгох боломжийг олгохоос гадна, борлуулалтын дараах найдвартай засвар үйлчилгээ, техникийн мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэгийг нэг дороос, шуурхай үзүүлдэг давуу талтай.
ЛАБОРАТОРИЙН ТАВИЛГА, ШИЛ САВ, ТУСЛАХ ХЭРЭГСЭЛ БОЛОН СЭЛБЭГ
Лабораторийн шил сав, багаж хэрэгсэл, лабораторийн тавилга болон туслах хэрэгслийн 150 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг агуулахын байнгын нөөцтэйгөөр харилцагчдадаа санал болгож байна. Энэ нь танай лабораторийн өдөр тутмын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хамгийн чанартай бүтээгдэхүүнээр бүрэн, шуурхай хангах боломжийг бидэнд олгодог.
Манай худалдааны төвд бэлэн бүтээгдэхүүнээс гадна харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн захиалгат шийдлүүдийг санал болгодог. Лабораторид тохирсон иж бүрэн тавилга, системийн нарийвчилсан шийдэл, хэрэглэгчийн онцлогт тохирсон хамгийн зөв шийдлийг боловсруулан нийлүүлж ажилладаг.
"Цэцүүх Мед" эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслийн төрөлжсөн худалдааны төв нь дэлхийд танигдсан 40 гаруй шилдэг брэндийн эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн өргөн сонголтыг хэрэглэгчдэд санал болгож байна.
"Цэцүүх Мед" нь салбартаа тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн баталгаат бүтээгдэхүүнүүдээс бүрдсэн сонголтыг нэг дор бүрдүүлсэн бөгөөд харилцагчдадаа өөрсдийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн, хамгийн шилдэг бүтээгдэхүүнийг сонгон авах таатай нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.
"Цэцүүх Трейд" ХХК нь мал, амьтны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өндөр стандартад нийцсэн мал эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн өргөн сонголтыг санал болгож байна. Мал эмнэлгийн мэргэжилтнүүдийн өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай бүхий л хэрэгцээг нэг дороос хангах бөгөөд бидний нийлүүлж буй бүтээгдэхүүнд мэс заслын нарийвчлалтай багаж хэрэгсэл, тариур зэрэг эмнэлгийн хэрэглэгдэхүүнээс эхлээд арчилгааны тусгай зориулалтын хэрэгслүүд зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг санал болгож байна.
“Цэцүүх Трейд” ХХК нь 1996 онд байгуулагдсан цагаасаа хойш химийн бодисын цогц үйл ажиллагаа болон тусгай зориулалтын тоног төхөөрөмжийн нийлүүлэлтээр салбартаа тэргүүлэн ажиллаж байна. Бид харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн, найдвартай шийдлийг санал болгох үүднээс дараах үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:
Төрөл бүрийн химийн бодис, урвалж, лабораторийн тоног төхөөрөмж, тавилга, шил сав, хүн болон мал эмнэлгийн багаж хэрэгсэл, хөдөлмөр хамгааллын тусгай хувцас хэрэгсэл.
Тоног төхөөрөмжийн мэргэжлийн угсралт суурилуулалт, ашиглалтын сургалт, зааварчилгаа болон борлуулалтын дараах засвар үйлчилгээ.
Аюултай ачаа, химийн бодисын аюулгүй байдлыг хангасан стандартын тээвэрлэлт.
Аюултай хаягдал болох химийн хуванцар сав, IBC танк, уут шуудайг дахин боловсруулж, байгаль орчинд ээлтэй шийдлийг нэвтрүүлсэн дахин боловсруулах ЭКО үйлдвэрийн үйл ажиллагаа.
Бид харилцагчдынхаа хэрэгцээг нэг дороос бүрэн хангаж, нийлүүлэлтээс эхлээд дахин боловсруулах хүртэлх цогц системийг бүрдүүлэн, салбарынхаа хөгжил, байгаль орчны тогтвортой байдалд бодит хувь нэмэр оруулан ажиллаж байна.
Дэлхийд тэргүүлэгч Syensqo, SNF, HACH, UNICO, Уралхим, HANNA Instruments, Mettler Toledo, HiMedia зэрэг 14 улсын 40 гаруй шилдэг үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг импортоор ханган нийлүүлж байна. Үүнээс дэлхийд танигдсан 14 байгууллагын Монгол улс дахь албан ёсны дистрибьютер, төлөөлөгчөөр хамтран ажилладаг.
Харилцагч, хэрэглэгчдийнхээ аюулгүй байдлыг хамгийн нэгдүгээрт тавих нь бидний үндсэн зарчим юм. Тиймээс бид үзүүлж буй бүхий л үйл ажиллагаа, үйлчилгээндээ дотоодын болон олон улсын хууль тогтоомж, дүрэм журам, стандартуудыг чандлан мөрддөг. Манай туршлагатай, мэргэжлийн баг хамт олон нийлүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ бүрийг аюулгүй байдлын өндөр шалгуур, хууль эрх зүйн шаардлагад бүрэн нийцүүлэн анхааран ажилладаг.