Дэлхийн чанарын өдрийг тохиолдуулан жил бүрийн 11 дүгээр сарын хоёр дахь долоо хоногт Үндэсний чанарын чуулган зохион байгуулж, Үндэсний чанарын шагнал гардуулдаг уламлжалын дагуу “Үндэсний чанарын чуулган-2021” үйл ажиллагааг Монгол Улсын Шадар сайдын ивээл дор “Чанар-Тогтвортой хөгжил” уриатайгаар зохион байгуулагдсан.
Стандарт, Хэмжил Зүйн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим жил бүр хамтран зохион байгуулдаг “Дэлхийн чанарын өдөр - Үндэсний чанарын 7 хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулсан "Үндэсний чанарын чуулган 2021" арга хэмжээний үеэр манай "Цэцүүх Трейд" компани хэрэглэгчдийг чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах, үндэсний үйлдвэрийн өрсөлдөх чадварыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлосон компанийг шалгаруулан олгодог чанарын дээд шагнал болох "Үндэсний чанарын шагнал-2020" - Шилдэг аж ахуйн нэгж, байгууллага шагналыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаас гардан авлаа.